2024 ОНЫ 04 САРЫН 28, НЯМ ГАРИГ

Онцлох мэдээ

  • Онцлох

    СУРГАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    ✨ Сургуулийн өмнөх боловсролын 14 дүгээр цэцэрлэгийн хамт олон болон эцэг эхчүүдэд "Проектив ба байгууллагын сэтгэл зүй" , "Хүүхдийн нас сэтгэл зүйн онцогт тулгуурлан хүүхэд хүмүүжүүлэх нь" сургалтыг зохион байгуулан, сэтгэл зүйн боловсрол олгов.✨

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-2023

    👉Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-2023” арга хэмжээний бага тайзнаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл НҮТББ-тай хамтран Хүүхдийн язгуур урлагийн бэсрэг наадмыг 2023 оны 08 сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд зохион байгуулж байна. “Хүүхдийн язгуур урлагийн бэсрэг наадам” - д аймаг, дүүргийн монгол соёлын өвийг уламжлан өвлөгч 100 гаруй хүүхэд, өв тээгч багш нар үзүүлбэрээ үзүүлж байна. Өвөрхангай аймгийн “Хүүхдийн ордон”-ы дэргэдэх Ирмүүн бүжгийн дугуйлангийн Гоцлол бүжигчин Д.Эрдэнэцэцэг, Болор бүжгийн дугуйлангийн Б.Сарнай нар гоцлол бүжгийн төрөлд, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Г.Галбадрах гоцлол хөгжмийн төрөлд, М.Азбаяр гоцлол дууны төрөлд тус оролцож байна. Мөн Болор-4 бүжгийн хамтлаг тус фестивалийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Дэлхийд ганцхан хосгүй гайхамшигт монгол өв соёлоо өвлөн тээгч хүүхэд багачууддаа талархал дэвшүүлье. “Хүүхдийн язгуур урлагийн бэсрэг наадам”-2023

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС-423 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД АЖИЛЛАВ

    👍👍Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллав👍👍 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтран баталсан 👍Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөрийн👍 хүрээнд залуучуудыг гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх ажлыг төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн оролцоотойгоор зохион байгуулах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын нээлттэй хаалттай 423 дугаар хорих ангид 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд ажиллав. Сэжигтэн яллагдагчаар татагдан ял эдэлж буй Залуучуудын хөгжих соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 🫰Жендэрийн тухай ерөнхий ойлголт, 🫰Жендэрийн хариуцлагатай харилцаа, 🫰Амьдрах ухааны болон эх оронч үзэл, 🫰Гэр бүлийн эерэг харилцаа, 🫰Хариуцлагатай гэр бүл төлөвлөлт, 🫰Угийн бичиг хөтлөх арга зүй ач тус, 🫰Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт соён гэгээрлийн ажлыг зохион байгуулж, ✍️✍️✍️хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл нэн шаардлагатай 27 хоригдлуудад зөвлөгөө мэдээлэл өгөв. ✍️✍️✍️ Мөн тус арга хэмжээний хүрээнд иргэний цахим үнэмлэхээ гээгдүүлсэн хаясан 3 хоригдолд цахим үнэмлэхийг захиалах ажлыг Хархорин сумын улсын бүртгэгчтэй хамтран үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгууллаа.✍️✍️✍️ Сургалт нөлөөллийн арга хэмжээнд нийт 300 гаруй ял эдэлж буй залуучууд хамрагдсан бөгөөд Хүмүүжигч нарт сэтгэлзүй хууль эрхзүйн зөвлөгөө, сэтгэл заслын дасгалуудыг зохион байгуулан сэтгэлзүйг тогтвортой байлгах анхан шатны арга зүйд суралцуулах дасгалуудыг хийж, тэдний хөгжлийг дэмжих чиглэлээр хорих ангийн номын санд дэлхийн болон олон улсын сонгомол уран зохиолын 15 ширхэг ном зохиол романыг хандивлан цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлов.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “БҮЖГЭЭР УРЛАХУЙ” ТАЙЛАН ТОГЛОЛТ

    Хүүхдийн ордны дэргэдэх Ирмүүн бүжгийн дугуйлангийн 20 жилийн ойн баярт зориулсан “Бүжгээр урлахуй” тайлан тоглолт Улаанбатар хотын Хүүхдийн ордны тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа. Тоглолтод Ирмүүн 1-8 хамтлагууд оролцсон бөгөөд мөн “Soul dance” олон улсын бүжгийн тэмцээнд амжилттай оролцлоо. -Ирмүүн бүжгийн дугуйлангийн багш дасгалжуулагч Г.Мөнхсайхан “Соёлын тэргүүн”-ний ажилтан цол тэмдэгээр -Ирмүүн 6 хамтлаг- Монголын Хүүхдийн ордны эрдэм мөнгөн медалиар -Ирмүүн 7 хамтлаг- Монголын хүүхдийн ордны эрдэм хүрэл медалиар “Soul dance” бүжгийн тэмцээнд амжилттай оролцон Солонгос улсад зохион байгуулагдах олон улсын бүжгийн тэмцээнд: -Ирмүүн 6 -Ирмүүн 7 хамтлаг тус тус оролцох болзол хангаад байна.👏👏👏

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 2024-2026 ОНЫ ТӨСВИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГАЧЛАЛААР БОЛОВСРУУЛНА

    ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 2024-2026 ОНЫ ТӨСВИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГАЧЛАЛААР БОЛОВСРУУЛНА

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    УРАН ЗУРГИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧИД ТАЙЛАНГАА ТОЛИЛУУЛЛАА

    ✌️✌️✌️Аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх уран зургийн дугуйлангийн сурагчид 2022-2023 оны хичээлийн жилийн тайлангаа эцэг эхчүүд болон багш нартаа толилууллаа. Дугуйлангийн сурагч нартаа баяр хүргэж амжилт хүсье.😘

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР

    👪 Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "Эцэг эхийн зөвлөл"-өөс зохион байгуулсан арга хэмжээнд хамтран ажиллалаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН.

    👍Залуучууд эрүүл амьдралын хэв маягт суралцах, халдварт ба халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн болон нөхөн үржихүй, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сум орон нутагт сургалт явуулах “Сургагч багш” бэлтгэх сургалтад "Төрөөс залуучууд руу баримталж буй бодлого үйл ажиллагаа" агуулгын хүрээнд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Содномдорж сургагч багш нарт мэдээлэл өглөө.✌️✌️

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    👍“АПАУ НИЙГЭМЛЭГ” –ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖИЛЛАЛАА""

    👌Франц улсын Аллиер мужийн “АПАУ НИЙГЭМЛЭГ” –ийн тэргүүн Катэрин Бүшэ, дэд тэргүүн Мари Одил Дитэх болон хүүхдийн эмч, сувилагч, бариа засалч, нийгмийн ажилтан, сэтгүүлч зэрэг арван хүний бүрэлдэхүүнтэй баг тус газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо🤝 👉Тус ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар👩👨 Хүүхдийн ордон, ордны дугуйлан, Орхон кино театрын үйл ажиллагаа, Сайн дурын идэвхтэн, гишүүдтэй уулзалт зохион байгуулж, мөн хүүхдийн ордны дэргэдэх бүжиг, хөгжмийн дугуйлангийн сурагчдын тоглолт, зургийн дугуйлангийн сурагчдын үзэсгэлэнг үзэж, сонирхон, монгол хэл, бичгийн дугуйлангийн сурагчид бийрэн бичлэгээр дурсгалын зүйлс бичиж бэлэглэлээ👏👏

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    УРАН ЖИРГЭЭ-2023”

    Дэлхийн болон монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, тэдний дунд уран уншлагыг хөгжүүлэх, шинэ залуу авьяастнуудыг төрүүлэх, хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “УРАН ЖИРГЭЭ-2023” уран уншлагын аймгийн уралдаан зохион байгуулагдлаа. УРАН ЖИРГЭЭ-2023 уралдаанд 4 насны төрлөөр нийт 120 гаруй хүүхэд багачууд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ИРЭЭДҮЙН ЭЗЭД 2023" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Монгол орон даяар зохион байгуулагдаж буй ажил мэргэжлийн чиг баримжаа олгох "Ирээдүйн эзэд 2023" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд: 👍Мэргэжил сонголт ба тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүд 👍Хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил 👍Сайн дурын ажил, олон нийтийн байгууллага зэрэг агуулгын хүрээнд 500 гаруй Өсвөр үе хүүхэд залуучуудад мэдээлэл өгч санал солилцлоо. Хамтран ажилласан нийт байгууллагууддаа талархал илэрхийлье🥰🥰🥰

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    АНХААРЧ ХАМГААЛЪЯ АЯНЫ НЭЭЛТ

    👏АНХААРЧ ХАМГААЛЪЯ АЯНЫ НЭЭЛТ👏👏 #Гэр бүлийн хүчирхийлэл, #Хүүхдийг үл хайхрах байдал, #Дарамт, мөлжлөг, #Хүчирхийллийн бүх хэлбэр, #Эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахаар 75 хоногийн аян эхэллээ.🤩🤩🤩 #ХҮҮХЭД_БҮР_ЭРХ_ЭДЛЭГЧ🥰 #НАСАНД_ХҮРСЭН_ХҮН_БҮР_ҮҮРЭГ_ХҮЛЭЭГЧ🥰

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ЗАЛУУЧУУД СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    Аймгийн засаг дарга бөгөөд залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүний нэрэмжит "Залуучууд судлал" эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо ... 🥳🥳🥳

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    👉"СУМДЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ХҮРЭЭНД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ, ЧИГЛЭЛ ӨГӨХ “ЦАХИМ УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"

    👉"СУМДЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ХҮРЭЭНД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ, ЧИГЛЭЛ ӨГӨХ “ЦАХИМ УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    ӨВӨРХАНГАЙ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

✨ Сургуулийн өмнөх боловсролын 14 дүгээр цэцэрлэгийн хамт олон болон  эцэг эхчүүдэд "Проектив ба байгууллагын сэтгэл зүй" , "Хүүхдийн нас сэтгэл зүйн онцогт тулгуурлан хүүхэд хүмүүжүүлэх нь" сургалтыг зохион байгуулан, сэтгэл зүйн боловсрол олгов.✨
2024/02/26
2023/10/24
2023/10/23
2023/10/23
👌🤩👌НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр КОЙКА Олон улсын байгууллагын дэмжлэгээр “Оролцоно, төлөөлнө" сэдэвт өдөрлөгийг Өвөрхангай аймагт “Амлалтаар нэгдье” уриан дор зохион байгууллаа. Хариуцлагатай сонгогч бэлдэх зорилготой тус уулзалтад 18-аас дээш насны 200-гаад иргэн оролцож, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл, зөвлөгөөг авлаа.👍👍👍
2023/10/02
Өвөрхангай аймгийн Хүүхдийн зөвлөлийн "ТЭГШ ОРОЛЦОО-ТЭГШ ХӨГЖИЛ" чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганд Арвайхээр сумын 6 сургууль, Политехникийн коллежийн нийт 100 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр өртөөт үйл ажиллагаа болсон бөгөөд чуулган нь 
👉Өвөрхангай аймгийн Хүүхдийн зөвлөлийн танилцуулга бүхий 9 өртөө 
👉Нийгмийн идэвхи оролцоо, томчуудын хандлага сэдэвт хэлэлцүүлгэ гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн юм. 
👍Хамтран ажилласан:
1. Улаан загалмай нийгэмлэг
2. Өвөрхангай аймгийн Хүүхдийн зөвлөл
3. Арвайхээр сумын Цэцэрлэгт хүрээлэн
#БАЯРЛАЛАА 👏
#ТЭГШ_ОРОЛЦОО_ТЭГШ_БОЛОМЖ🤩
2023/09/25

Зөвлөмж зөвлөгөө

2023/10/24
2023/10/23

БАГА НАСНЫ ХҮҮХЭД УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ  АЛХАМУУД❤️❤️❤️
2023/01/23
ГЭР ОРОН СУУЦАНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЯ❤️❤️❤️
2023/01/23
2023/01/06
2023/01/06

Агентлагын мэдээ

2024/01/23
2024/01/23
2024/01/22
2024/01/18
2024/01/18
2024/01/18
2024/01/15
Асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журамд санал авч байна
2024/01/15

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 42
ЭНЭ 7 ХОНОГ 0
ЭНЭ САР 1772
НИЙТ 23099

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13-р баг Намнансүрэн-4, 402 тоот

Холбоо барих:
Утас: 70323355: 70327032
Цахим шуудан: uvurhangai@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: 70323355: +976-108

© 2023 он. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.